Мэдээлэл

Ажлын хэсэг Төслийн талбарт ажиллав

Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж, далан, усан сан үүсэх газрыг улсын улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан усан сан хуримтлагдах талбайд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын кадастрын бүртгэл, газар ашиглалтын байдалд судалгаа хийн дүгнэлт хийх ажлын хэсэг тус газарт ажиллаад ирлээ. БОНХАЖЯ-ны Газрын нөөцийн зохицуулалтын хэлтсийн дарга .Л.Нямаар ахлуулсан ажлын хэсэгт Газрын харилцаа,геодиз зураг зүйн газар Хүнс хөдөө аж ахуйн яамны болон ЭГУЦСТН-ийн ажилтнууд,Булган аймгийн газрын харилцаа,барилга хот байгуулалтын газрын дарга Ч.Балдандорж тэргүүтэй орон нутгийн төлөөлөл оролцлоо. Эгийн голын усан цахилгаан станцын барилга байгууламж,

далан, усан сан үүсэх газрыг улсын тусгай хэрэгцээнд авахтай холбогдуулан усан сан хуримтлагдах талбайд газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын кадастрын бүртгэл, газар ашиглалтын байдалд судалгаа хийн дүгнэлт гаргах. Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн судалгаанд усан сан үүсэх талбайд аялал, жуулчлалын зориулалтаар 4,4 га, газар тариалангийн зориулалтаар 1837 га, өвөлжөө хаваржааны зориулалтаар 26 га /нийт 1863 га/ газрыг 93 байршилд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж байгаа гэж дурдсаныг газар дээр нь танилцаж, Газрын хуулийн дагуу эзэмшүүлж, ашиглуулсан эсэхийг нь кадастрын зураглал, улсын бүртгэлтэй нь тулгаж, мэргэжлийн холбогдох хүмүүстэй хамтран нягтлан шалгав. Булган аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Ганболд, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Б.Балдандорж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр Хутаг-Өндөр сумын Засаг дарга Д.Жаргалсайхан нартай уулзаж газар ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, газрын бүртгэлтэй холбоотой хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, тэдний санал бодлыг сонслоо.

Хутаг-Өндөр суманд ажиллаж, газар олгосон талаарх холбогдох шийдвэр захирамж, гэрээ, гэрчилгээ, кадастрын зураглал, газрын улсын бүртгэл хөтлөлттэй холбоотой бичиг баримтыг газар дээр нь нягтлан үзэж, Qgis-ийн программд газар тариалангийн талбайн байршлууд, холбогдох мэдээллийн баазыг шинээр үүсгэн баталгаажилт хийлээ Өвөлжөө, хаваржааны болон аялал жуулчлалын газрын эзэмшил, ашиглалтыг газар дээр нь буюу Хантай багын төв орчим болон Баянголын аманд очиж байршил, ашиглалтын зориулалтыг нь гэрээ гэрчилгээтэй нь тулгаж кадастрын зургийг Qgis-ийн программд тулгуурлан судалгааг нягтлан бүртгэл хийлээ.

 

                                                                  

Холбоо барих

  • +976 7711 11 50
  • contact@eghpp.mn
 

Манай хаяг

Баянзүрх дүүрэг 26-р хороо Олимпийн гудамж Энканто Таун 3 дугаар давхарт Улаанбаатар хот Монгол Улс

Сошиал медиа